Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн С.Батболд, М.Оюунчимэг нар Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзав

УИХ-ын гишүүн, Монгол-Их Британийн парламентийн бүлгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр (2018.04.26) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзлаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн С.Батболд, М.Оюунчимэг нар Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзав
УИХ-ын гишүүн С.Батболд, М.Оюунчимэг нар Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзав. Зураг: МҮОНРТ

УИХ-ын гишүүн, Монгол-Их Британийн парламентийн бүлгийн дарга С.Батболд, УИХ-ын гишүүн, тус бүлгийн гишүүн М.Оюунчимэг нар өнөөдөр (2018.04.26) Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Филип Мэлоүнтэй уулзлаа.

УИХ-ын гишүүн, Монгол-Их Британийн парламентийн бүлгийн дарга С.Батболд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа эрчимжиж буйг дурдаад харилцаа, хамтын ажиллагааны зарим асуудлаар Ноён Элчин сайдтай санал солилцсон.

Их Британийн Ерөнхий сайдын зүгээс Монгол Улстай харилцах Худалдааны элчээр парламентын гишүүн Жулиан Найтыг томилсныг ноён Элчин сайд Филип Мэлоүн яриандаа тэмдэглээд хоёр орны харилцааг өргөжүүлэх, тэр дундаа боловсрол, батлан хамгаалах, эдийн засаг, хөрөнгө оруулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлэн хөгжүүлж ажиллахаа илэрхийллээ. Энэ онд хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож буй юм.

Хуваалцах