Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Байнгын хорооны даргыг сонгох тухай байлаа.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ
УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг Байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Байнгын хорооны даргыг сонгох тухай байлаа. Эдийн засгийн байнгын хорооны даргын сонгуульт хугацаа дууссан учир энэ өдрийн хуралдаанаар тус Байнгын хороог тэргүүлэх даргыг томилох асуудлыг хэлэлцсэн юм.

УИХ дахь АН-ын бүлгээс Байнгын хорооны даргад УИХ-ын гишүүн Ц.Баярсайханы нэрийг дэвшүүлж байгааг тус бүлгийн дарга Б.Гарамгайбаатар танилцуулсан. УИХ дахь бусад намын бүлгүүд Байнгын хорооны даргад нэр дэвшүүлээгүй бөгөөд нэр дэвшигч Ц.Баярсайханаас асуулт асуух гишүүн гараагүй. Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.3 хувь нь УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжлээ.

Хуваалцах