УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хаалттай хуралдав
УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо өнөөдөр (2020.01.17) хаалттай хуралдаж, Улсын Ерөнхий прокуророос ирүүлсэн мэдээллийг сонссон байна. Тус дэд хорооны бүрэлдэхүүнд УИХ-ын 5 гишүүн харьяалагддаг.
Мэдээллийн алба

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ч.Улаан нар гадаад улсад албан томилолтоор ажиллаж байгаа учир өнөөдрийн хэлэлцсэн асуудлыг Дэд хороо бүрэн бүрэлдэхүүнээрээ хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул хуралдааныг завсарлуулсан болохыг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж мэдээллээ.