Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. "Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Түрк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр т

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо
УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр боллоо. Зураг: МҮОНРТ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2013 оны 10 дугаар сарын 5-ны өдөр болж, дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. "Иргэд харилцан зорчих тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Түрк улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр"-ийн төслийг хэлэлцээд УИХ-ын холбогдох Байнгын хороотой зөвшилцөхөөр тогтлоо. Энэ хэлэлцээрийн талаар БНТУ-ын Ерөнхий сайд Рэжэп Эрдоаны манай улсад хийсэн айлчлалын үеэр тохиролцож, дараахан нь буюу энэ оны 4 дүгээр сарын 11-ний өдөр энгийн паспорттой иргэд харилцан визгүй зорчих тухай хоёр орны Засгийн газар хоорондын санамж бичигт гарын үсэг зурсан юм. Хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд паспортын төрөл үл харгалзан 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих юм. Монгол, Түрк улс анх 1992 онд "Дипломат болон албан паспорттой иргэд харилцан визгүй зорчих хэлэлцээр" байгуулж, 2007 онд Туркийн тал манай орны энгийн паспорттой иргэдийг 30 хүртэл хоногоор визгүй зорчуулах шийдвэрийг дангаар мөрддөг байв.

Түлхүүр үг:Засгийн газар
Хуваалцах