Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглабарыг баталлаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 2023 оны 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглабарыг хэлэлцсэнээр эхэллээ.

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглабарыг баталлаа
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хороо 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглабарыг баталлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 2023 оны 11 дүгээр сард хэлэлцэх асуудлын цаглабарыг хэлэлцсэнээр эхэллээ.

Тус байнгын хороо энэ сард Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл, Хувийн нэмэлт тэтгэврийн тухай хуулийн төсөл, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Бизнес эрхлэх эмэгтэйчүүдийг дэмжих тухай хуулийн төслийг энэ сарын хэлэлцэх асуудлын цаглабарт нэмэх санал гаргав.

УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн санал болон тус байнгын хорооны 11 дүгээр сарын хэлэлцэх асуудлын цаглабарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 70 хувь нь дэмжиж, баталлаа.

Хуваалцах