УИХ-ын нөхөн сонгуульд оролцох намуудын нэр тодорлоо
УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтээ маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө СЕХ-д ирүүлэх учиртай.
Мэдээллийн алба

УИХ-ын 42 дугаар тойрогт явагдах нөхөн сонгуульд оролцох улс төрийн намууд сонгуульд оролцох хүсэлтээ маргааш буюу 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө СЕХ-д ирүүлэх учиртай. Тэгвэл одоогоор улс төрийн 3 нам Хэнтий аймагт болох тус нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргаад байна.
Тодруулбал, өнгөрсөн 7 хоногт хуралдсан МАХН-ын бага хурлаар нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргасан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд Ардчилсан намын Үндэсний зөвлөл хуралдаж тус сонгуульд оролцохоор шийдвэрлэсэн. Мөн өчигдөр МАН-ын бага хурал хуралдаж, нөхөн сонгуульд оролцох шийдвэрээ гаргалаа.


















