Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигаар “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн 4 дүгээр сард орон даяар зохион байгуулдаг билээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдлаа
УИХ-ын Тамгын газрын ажилтнууд бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорилд хамрагдлаа. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 53 дугаар зарлигаар “Хүн амын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил”-ыг жил бүрийн 4 дүгээр сард орон даяар зохион байгуулдаг билээ.

Энэ ажлын хүрээнд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн биеийн тамир, спорт хорооноос 2023 оны тавдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын бие бялдрын хөгжил, чийрэгжилтийн түвшин тогтоох сорил, болон биеийн ерөнхий үзүүлэлтийг тодорхойлох ажлыг зохион байгууллаа.

Тус сорилд хамрагдсанаар хувь хүн, хамт олон өөрийн бие бялдар, эрүүл мэндээ хянах үндэс суурь тавигдаж, өвчлөлөөс урьдчилан сэргийлж, өдөр бүр дасгал хөдөлгөөн хийх үндэс нь болно.

Хуваалцах