УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цолмонг томиллоо
УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр шөнө хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, энэ асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд та
Мэдээллийн алба

УИХ-ын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар өчигдөр шөнө хуралдаж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов. Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргыг чөлөөлж, томилох тухай асуудал хэлэлцэж, энэ асуудлын талаар УИХ-ын дарга М.Энхболд танилцуулга хийсэн юм.
УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргасан тул хуульд заасан эрх үүргийнхээ хүрээнд УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар Ц.Цолмонг томилуулахаар санал болгож буйгаа УИХ-ын дарга танилцуулав.
Ц.Цолмон нь 1973 онд төрсөн, эрх зүй мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр зэрэгтэй. 1980-1988 онд нийслэлийн 52 дугаар дунд сургууль, 1988-1992 онд ОХУ-ын Омск хотод технологийн техникум, 1994-1998 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг эрх зүйн мэргэжлээр төгсөж, 2001-2003 онд Их Британийн Эксетерийн их сургуульд хууль зүйн мастер, 2013-2014 онд АНУ-ын Колумбын их сургуульд хууль зүйн мастер тус тус хамгаалжээ.
Тэрээр 1993-1994 онд УИХ-ын Тамгын газарт компьютерийн операторч, 1998-2001 онд МУИС-ийн Хууль зүйн дээд сургуульд багш, 2004-2013 онд Хууль зүй, дотоод хэргийн яаманд Хууль зүйн бодлогын газрын дарга, 2011-2016 онд Монголын өмгөөлөгчдийн холбоонд өмгөөлөгчөөр тус тус ажиллаж байжээ.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, Ц.Даваасүрэн нар нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан дэмжиж байгаагаа илэрхийлэв. Мөн УИХ-ын гишүүн О.Баасанхүү санал хэлсэн юм.
Ингээд өөрийнх нь гаргасан хүсэлтийг үндэслэн Б.Болдбаатарыг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэгт ажлаас чөлөөлөхийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.9 хувь нь, Ц.Цолмонг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилохыг хуралдаанд оролцсон 64 гишүүн санал нэгтэй дэмжсэнээр, түүнийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргаар томиллоо.


















