УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.11) хуралдаанаар Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх
Мэдээллийн алба

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2017.04.11) хуралдаанаар Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдахтай холбогдуулан Ажлын хэсгээс оруулсан Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэв.
Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан санал хэлж, дэмжиж буйгаа илэрхийлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр батлуулах горимын санал гаргаж, санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд 75 хувийн саналаар дэмжлээ. Үргэлжлүүлэн уг тогтоолыг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахыг дэмжих саналын томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.


















