Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын тогтоолын төслийг баталлаа

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж,

УТ
УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Зураг: МҮОНРТ

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.06.28) үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, энэ талаарх Эдийн засгийн Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа танилцуулав.

Тус байнгын хороо 2018 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаараа тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийсэн бөгөөд “Тогтоолын төслийн 2 дахь заалтыг хасах” саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, тогтоолын төслийг батлахыг дэмжсэн байна.

Ингээд “Төрийн өмчөөс аймаг, нийслэлийн өмчид эд хөрөнгө шилжүүлэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Хуваалцах