Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.02) хуралдаан 16 цаг 04 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Зураг: МҮОНРТ

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2018.11.02) хуралдаан 16 цаг 04 минутад гишүүдийн 52,6 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлд өнөөдрийн нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр олонхын дэмжлэг авсан зарчмын зөрүүтэй саналуудыг төсөлд нэмж тусган эцсийн хувилбар боловсруулсныг гишүүдэд танилцуулав.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол нар асуулт асууж, үг хэлсэн. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Оюунхорол чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Хуваалцах