УИХ-ын Төсвийн байнгын хорооны хуралдаан болно
УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.10.31/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
Мэдээллийн алба

УИХ-ын байнгын хороодын өнөөдрийн /2018.10.31/ хуралдааны хэлэлцэх асуудлууд, товыг УИХ-ын даргын дэргэдэх Зөвлөлийн 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн хурлаар батласнаар хүргэж байна.
1. Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2019 оны төсвийн тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, гурав дахь хэлэлцүүлэг/;
Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн “Монгол Улсын 2019 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2018.09.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.


















