Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

УИХ-ын зарим гишүүд Монгол Улсад суугаа гадны Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа

УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих албан бус лобби бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн А. Ундраа, Н. Амарзаяа нар өнөөдөр (2017.12.19) Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Канад Улсаас

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
УИХ-ын зарим гишүүд Монгол Улсад суугаа гадны Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа
УИХ-ын зарим гишүүд Монгол Улсад суугаа гадны Элчин сайдуудыг хүлээн авч уулзлаа. Зураг: МҮОНРТ

УИХ дахь Хариуцлагатай уул уурхайг дэмжих албан бус лобби бүлгийн гишүүд болох УИХ-ын гишүүн А. Ундраа, Н. Амарзаяа нар өнөөдөр (2017.12.19) Австрали Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Лангтри, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Дэвид Спрул, Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг түр хамаарагч ноён Мануэл Микаллер, Их Британи Умар Ирландийн Нэгдсэн Вант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдын яамны Төлөөлөгчийн газрын дарга ноён Иан Кокс нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн А.Ундраа Элчин сайд нарыг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд ирэх оны төсвийг батлах үеэр Ашигт малтмалын тухай болон татварын хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсныг дурдав. Тэрбээр дээрх хуулиудад нэмэлт, өөрчлөлт орсноор гадны хөрөнгө оруулагчдад ямар боломжууд үүсэх талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.

Хуваалцах