УИХ-ын зургаан гишүүн л хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгчээ
Улсын хэмжээнд төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүртгэлийн ажил үргэлжилж байна. Гэвч одоогийн байдлаар УИХ-ын зургаан гишүүн л хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгчээ.
Мэдээллийн алба

Улсын хэмжээнд төрийн албан хаагчдын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийн бүртгэлийн ажил үргэлжилж байна. Гэвч одоогийн байдлаар УИХ-ын зургаан гишүүн л хөрөнгө, орлогын мэдүүлгээ өгчээ.
Харин Авлигатай тэмцэх газарт мэдүүлгээ бүртгүүлдэг Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас томилогдсон төрийн өндөр, тэдгээртэй зэрэг зиндаа адилтгах 276 албан тушаалтнаас дөнгөж 23 нь мэдүүлгээ ирүүлээд байна. Энэ бол тун хангалтгүй үзүүлэлт гэдгийг АТГ-ын Мэдүүлгийн бүрдүүлэлт, дүн шинжилгээний албаны дарга, ахлах комиссар Ц.Цэцэгдэлгэрэх хэллээ. Хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг албан тушаалтнуудаас 2013 оноос цахим хэлбэрээр авч эхэлсэн бөгөөд энэ жил дөрөв дэх удаагаа гаргуулан авч байгаа юм.
Энэ жилийн мэдүүлгийн бүрдүүлэлтийн хувьд нийтдээ 40 мянга орчим албан тушаалтан 2015 оны хувийн ашиг сонирхол, хөрөнгө, орлогын мэдүүлгээ хоёрдугаар сарын 15-ны дотор шинэчлэн гаргах ёстой юм.
Нэмж мэдээлэхэд, энэ жил хөрөнгө, орлогын мэдүүлэг гаргах албан хаагчдын тоо өмнөх жилийнхээс 20 мянгаар цөөрсөн байна. Учир нь авлигын эрсдлийн судалгаа болон бусад нөхцөл байдлыг үндэслэн УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос тогтоол гарган авлигад өртөх эрсдэл багатай албан хаагчдыг хассан аж.
Эх сурвалж: Авлигатай тэмцэх газар


















