Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Үйлчилгээний чанарыг- Амьдралын чанарт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов

Монгол Улс нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх, наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор 1995 онд Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг УИХ-аар батлан хэрэгжүүлж эхэлсэн.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Үйлчилгээний чанарыг- Амьдралын чанарт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов
“Үйлчилгээний чанарыг- Амьдралын чанарт” олон улсын эрдэм шинжилгээний хурал болов. Зураг: МҮОНРТ

Монгол Улс нийгмийн халамж зайлшгүй шаардлагатай иргэдийн амьдралын баталгааг нь алдагдуулахгүй байх, наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор 1995 онд Нийгмийн халамжийн анхны бие даасан хуулийг УИХ-аар батлан хэрэгжүүлж эхэлсэн. Уг хуулиар төрөөс үзүүлэх нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд хүргэх “Нийгмийн ажилтан” гэх ажил мэргэжил үүсч, энэ онд 20 жилийн ойтойгоо золгож буй.

Энэхүү ойн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар, Нийлэлийн нийгмийн халамжийн газар, Монголын нийгмийн халамжийн байгууллагуудын нэгдсэн холбоо, БНСУ-ын нийгмийн халамжийн байгууллагуудын үндэсний зөвлөл зэрэг байгууллагууд хамтран “Үйлчилгээний чанарыг – Амьдралын чанарт” сэдэт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг өнөөдөр Олон Улсын Хүүхдийн Найрамдал цогцолборт зохион байгууллаа.

Хуралд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Мөнгөнчимэг, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга О.Алтансүх, Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, Нийгмийн халамжийн байгууллагуудын Үндэсний зөвлөлийн ерөнхийлөгч Со Сан Муг зэрэг хүндэт зочид төлөөлөгчид болон Монгол, Солонгосын хөдөлмөр нийгмийн халамжийн чиглэлээр эрдэм шинжилгээ, судалгаа хийдэг эрдэмтэн судлаачид, практик нийгмийн ажилтнууд илтгэл тавьж, хэлэлцүүлэг хийв.

Мөн нийслэлийн есөн дүүрэг, хороо, сургууль, гэр бүл, хүүхэд, халамжийн чиглэлээр үйлчилгээ үзүүлдэг иргэний нийгмийн байгууллагын нийт 500 нийгмийн ажилтан оролцлоо.

Хуваалцах