Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрийн гудамжны 400 метр авто зам хаалттай байна

19-р хорооллоос баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас /Нарны гүүрээс урагш явах зам/ эхлэн Говь ХК-ийн урдуур Ажилчны гудамж хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэрийн гудамжны 400 метр авто зам хаалттай байна
Үйлдвэрийн гудамжны 400 метр авто зам хаалттай байна. Зураг: МҮОНРТ

19-р хорооллоос баруун тийш Үйлдвэрийн гудамж буюу Энгельсийн гудамжнаас /Нарны гүүрээс урагш явах зам/ эхлэн Говь ХК-ийн урдуур Ажилчны гудамж хүрэх авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил үргэлжилж байна. Зам барилгын ажлын хүрээнд Энгельсийн гудамжны уулзвараас баруун чиглэлд 400 метр замын хөдөлгөөнийг 8-р сарын 9-ний шөнө бүрэн хязгаарласан бөгөөд 8 сарын 29-ний өглөө нээхээр “Си Эф Си” ХХК ажиллаж байна. Замын доогуурх дулаан, цахилгаан, холбооны шугам сүлжээний ажлыг хийж, дууссаны дараа замын суурийн нягтруулалт хийх юм. Энэ 400 метр замын өргөтгөлийн зурваст нэг хашаа, нэг байшин орсныг чөлөөлж, зам барилгын ажил гүйцэтгэнэ гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.

Түлхүүр үг:Зам засвар
Хуваалцах