Үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдсан иргэдийн тоо өсчээ
Үйлдвэрлэлийн ослоор хөдөлмөрийн чадвараа алдаж байгаа иргэдийн тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. Тиймээс Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлд Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр тэтгэмжтэй холбоотой хууль орсон байна.
Мэдээллийн алба

Одоо мөрдөж байгаа хуулиар үйлдвэрлэлийн ослын гурван тохиолдолд тэтгэмж олгодог байсан бол шинэ хуулийн төсөлд зургаан тохиолдолд “үйлдвэрлэлийн осол” хэмээн үзэж тэтгэмж олгохоор тусгажээ. Мөн даатгуулагчийн буруугаас осол гарсан үед тэтгэмж олгодоггүй байсан бол шинэ хуулийн төсөлд тэтгэмж олгох санал оруулжээ.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны Нийгмийн даатгалын албаны дарга А.Хишигбаяр ярилаа.