Үйлдвэрлэлийн ослыг бууруулахад нөлөө үзүүлнэ
Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалт, хяналтын асуудлаар 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталж, зарим асуудлаар санал солилцож, ярилцлага хийв.
Мэдээллийн алба

Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалт, хяналтын асуудлаар 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталж, зарим асуудлаар санал солилцож, ярилцлага хийв.
ХАБЭА-н хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинэчлэх, үйлдвэрлэлийн ослын мэдээг сар бүр нэгтгэн гаргах, ХАБЭА-н сургалтын байгууллагуудын үйл ажиллагаанд хамтарсан шалгалт хийх зэрэг асуудлаар санал солилцсон байна.
Аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн дарга нартай 2014 онд Хөдөлмөрийн сайдын байгуулсан гэрээнд аймаг, нийслэл, дүүргийн мэргэжлийн хяналтын хэлтэс, хөдөлмөрийн хэлтсүүд 2014 онд “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, төлөвлөгөөтэй ажиллах, орон нутагт хийх үзлэг шалгалт, зөвлөн туслах үйл ажиллагаа, мэдээлэл, сурталчилгааны ажлыг хамтран хэрэгжүүлэх талаар тодорхой заалтыг тусгасан. Хөдөлмөрийн яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хөдөлмөрийн харилцааны бодлого, зохицуулалт, хяналтын асуудлаар 2014 онд хамтран ажиллах төлөвлөгөө баталсан нь энэ ажлын эхлэл болж байна.
Аймаг, нийслэл, дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс, Хөдөлмөрийн хэлтсүүдийн орон нутгийн хамтын ажиллагаа эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, үйлдвэрлэлийн ослыг бууруулахад нөлөө үзүүлнэ гэдэг дээр талууд санал нэгтэй байлаа.


















