Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн боллоо

Харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өгөх зорилгоор ИНЕГ-ын Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудалд зохион байгууллаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн боллоо
Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөн боллоо. Зураг: МҮОНРТ

Харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, үүрэг даалгавар өгөх зорилгоор ИНЕГ-ын Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөнийг Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудалд зохион байгууллаа.

2019 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар Улаанбаатар хотын Олон улсын шинэ нисэх буудал барих төслийн үндсэн зээлийн гэрээний хүрээнд баригдсан барилга байгууламжийн гүйцэтгэл 98.9 хувьтай, нэмэлт зээлийн хүрээнд баригдсан барилга байгууламжийн ажлын явц 98.6 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын хөрөнгөөр баригдаж байгаа Аэродромын болон Ачаа шуудан үйлчилгээний, Захиргааны барилгуудын гүйцэтгэл 90,6 хувьтай байна. Мөн Агаарын хөлгийн ангар барих төсөл 27.77 хувь, Катерингийн барилга барих ажил 10 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.

Тус олон улсын шинэ нисэх буудал ашиглалтад ороход дотоодын 4, гадаадын 8 агаарын тээвэрлэгч, төрийн тусгай чиг үүргийн 6, ИНЕГ-ын харьяа 6, нийт 21 байгууллагыг нүүлгэн шилжүүлэх ажил хийгдэх юм.

Үйлдвэрлэлийн шуурхай зөвлөгөөний үеэр харьяа алба, салбаруудад хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл сонссоны дараа ИНЕГ-ын Тэргүүн дэд дарга Б.Алтанцом холбогдох үүрэг даалгавар өглөө. Дараагийн үйлдвэрлэлийн шуурхай Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албанд болно.

Эх сурвалж: ИНЕГ

Хуваалцах