Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрөөр тариалангийн бүс нутагт ажиллалаа

ҮХАА-н сайд Х.Баттулга, тус яамны Га¬зар тариалангийн бодлогын хэ¬рэг¬жилтийг зохицуулах газ¬рын дарга Ц.Ренчинсэнгээ, Та¬риалан эрхлэлтийг дэмжих сан¬гийн захирал Б.Од болон бу¬сад албаны хүмүүс өнгөрсөн ам¬ралтын өдрүүдэд газар та-риалангийн бүс нутагт ажил¬ла¬лаа.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрөөр тариалангийн бүс нутагт ажиллалаа
ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрөөр тариалангийн бүс нутагт ажиллалаа. Зураг: МҮОНРТ

ҮХАА-н сайд Х.Баттулга, тус яамны Га­зар тариалангийн бодлогын хэ­рэг­жилтийг зохицуулах газ­рын дарга Ц.Ренчинсэнгээ, Та­риалан эрхлэлтийг дэмжих сан­гийн захирал Б.Од болон бу­сад албаны хүмүүс өнгөрсөн ам­ралтын өдрүүдэд газар та­риалангийн бүс нутагт ажил­ла­лаа. Энэ жил улсын хэм­жээнд нийтдээ 103.7 мянган тонн төмс, хүнсний ногоо, 470 мянган тонн улаан буудай ху­­рааж авахаар төлөвлөжээ. Төмс хүнсний ногооны та­риалалт энэ жилийн хувьд дөр­вөн хувиар нэмэгдсэн уч­раас төлөвлөснөөсөө илүү ур­гац хурааж авах юм. Харин өн­гөрсөн онд 96 мянган тонн төмс, хүнсний ногоо хураан ав­чээ.

Энэ жил дахин төмс экспортолно

Бид Улаанбаатар хотоос хүл­гийн жолоо залж, Дархан-Уул айм­­гийн Орхон суманд үдэлж, но­­гоо­чидтой уулзлаа. Дархан-Уул аймаг бол төмс хүнсний ногооны хэ­­рэг­­цээний 30 хувийг дангаараа хан­­гадаг газар тариалангийн бүс ну­таг юм. Орхон сумын хувьд нийт­дээ 1300 гаруй га тал­байд төмс, хүнсний ногоо тариал­жээ. Одоогийн байдлаар тус су­манд 23 аж ахуйн нэгж, 1600 га­руй иргэн төмс, хүнсний ногоо та­риалж бай­на. Тус сумын хувьд газар та­риалан эрхлэхэд хам­гийн то­хи­ромжтой хөрстэйд тооцогд­дог гэд­гийг энэ үеэр хэлж байв.


Мон­гол Улсын хувьд өнгөрсөн оноос төмс экспортолж эхэлсэн. Тод­руулбал, өнгөрсөн онд манай улс 8000 тонн төмс экспортод гар­гажээ. Ингэхдээ кг тутмыг нь 850 төгрөгөөр ОХУ-ын зах зээлд нийлүүлсэн байна. Улмаар гаа­лийн татвар, тээвэрлэлтийн зар­дал хасагдаад ногоочид 450 төг­рөгөөр төмсөө экспортолсон аж. Харин энэ жилийн хувьд ОХУ-аас дахин төмс худалдаж авах санал ирүүлсэн байна. Учир нь ОХУ-ын Хабаровск мужийн Амар мөрөн үерлэж, хот тосгод усанд автаж, ургац хураах боломжгүй болсон учраас ийнхүү дахин манай улсаас төмс авах санал ирүүлсэн бай­на. Мөн Орхон суманд Дархан-Уул аймгийн МСҮТ-ийн оюутан за­луус ургац хураалтад туслахаар ир­сэн байхтай таарсан юм. Тэд өд­рийн 15 мянган төгрөгийн ца­лин­тай ажилладаг бөгөөд энэ жил 21-үүлээ иржээ. Өнгөрсөн на­­мар ургац хураалтад оролцсон турш­лагатай учраас энэ жилийн хувьд төлөвлөсөн хугацаанаас өм­нө ажлаа дуусгахаар шамдаж бай­гаа аж.

24 хоногийн дотор ургацыг хурааж дуусгана гэв

Энэ жил улаан буудайн хадгалах сав, элеваторууд хангалттай байгааг дуул­гав. Тодруулбал, энэ жил 120 мянган тонн улаан буудай нөөц­лөх элеватор бэлджээ. Энэ жилийн хувьд 18 хүртэлх хувийн чийгшилтэй улаан­буудайг хүлээж авахаар тө­лөвлөсөн байна. Урьд нь 15-аас ихгүй хувийн чийгшилтэй улаан­буудайг хүлээж авна, дээрээс нь ха­таалгын зардал гэж тооцдог байсан нь тариаланчдад хүндээр тусдаг байжээ. Харин энэ жилийн хувьд дээрх бүх асуудлыг шийд­вэрлэсэн байна. Улаанбуудайн борлуулалтын үнэ өсөх эсэх хийгээд, тариаланчдад гурилын үйлдвэрт нийлүүлсэн улаанбуудайн тонн тутамд урамшуулал олгох эсэх, мөн ирэх жил бидний идэх гурилын үнэ хэр зэрэг хэлбэлзэх нь ойрын өдрүүдэд тодорхой болох бололтой. Учир нь, ҮХАА-н сайд Х.Баттулга амралтын өдрүүдэд тариалангийн бүсэд ажиллаж энэ тухай тариаланчидын саналыг сонссон, энэ 7 хоногт гурил үйлдвэрлэгчидтэй уулзаж саналыг нь сонсоод салбарын яам шийдвэр гаргах биз ээ.

Түлхүүр үг:Газар тариалангийн бүс нутаг
Хуваалцах