“Ухаалаг фото модель” сургалт ирэх долоо хоногт эхэлнэ
“Азийн модель агентлаг” болон “BZ” энтертайнмент хамтран “Ухаалаг фото модель” сургалт ирэх даваа гарагт буюу энэ сарын 27-нд эхэлнэ.
Мэдээллийн алба

“Азийн модель агентлаг” болон “BZ” энтертайнмент хамтран “Ухаалаг фото модель” сургалт ирэх даваа гарагт буюу энэ сарын 27-нд эхэлнэ. Энэхүү сургалт нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд долоо хоногийн даваа, лхагва, баасан гарагт 19-21 цагийн хооронд явагдах аж. Энэ талаар “BZ” энтертайнментийн гүйцэтгэх захирал Т.Буяндэлгэр “Бидний амьдарч байгаа нийгэмд цахим харилцаа маш өргөн болсон. Энэ харилцаанд хүмүүс ихэвчлэн өөрийн зураг болон өөрийн бичсэн бичвэрүүдээрээ оролцдог. Тиймээс энэхүү харилцаанд өөрийгөө зөв илэрхийлэх боломжийг манай сургалт охид, хөвгүүд та бүхэнд олгож байна. Манай сургалт практик үйл ажиллагаан дээр тулгуурлан зохион байгуулагдах бөгөөд амралтын өдрүүдэд байгаль, хот, шөнийн зураг авалтуудыг хийнэ. Үүгээр ч зогсохгүй төгсөгчдөдөө сертификат болон зургийн цомог гардуулах бөгөөд амжилттай суралцагчидтайгаа цаашид хамтран ажиллана” гэлээ.


















