Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Чөлөөт цаг

"Ухаалаг" гутал зохион бүтээв

Дэлхийн 65-аас дээш настнуудын гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар газар унадаг гэсэн судалгаа гарсан байдаг.

Б.
Б.Жамбалдорж

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ухаалаг" гутал зохион бүтээв
"Ухаалаг" гутал зохион бүтээв. Зураг: МҮОНРТ

Дэлхийн 65-аас дээш настнуудын гурван хүн тутмын нэг нь ямар нэгэн байдлаар газар унадаг гэсэн судалгаа гарсан байдаг.

Тэгвэл настнуудын тэнцвэрийг олж унахаас сэргийлэн "B-Shoe" нэртэй ухаалаг тусгай гутлыг зохион бүтээжээ. Энэхүү гутал нь уландаа мэдрэгч бүхий төхөөрөмжтэй аж. Өмссөн хүний биеийн тэнцвэрийг хадгалахын тулд автоматаар гутлыг хөдөлгөх гэнэ.

Гэхдээ энэ нь хөдлөх үйл явц маш удаан байх учир өмссөн хүнд бараг мэдрэгдэхгүй, ямар нэгэн хүндрэл учруулахгүй байх аж.

Хуваалцах