Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Ухаалаг хэрэглэж, усаа хэмнэе” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд шагналаа гардлаа

БОАЖЯ-аас “Байгальд ээлтэй ус ашиглалт” уриан дор “Ухаалаг хэрэглэж, усаа хэмнэе” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгарууллаа. Уралдаанд олон бүтээл ирснээс

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Ухаалаг хэрэглэж, усаа хэмнэе” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд шагналаа гардлаа
“Ухаалаг хэрэглэж, усаа хэмнэе” нийтлэл, нэвтрүүлгийн уралдааны шилдгүүд шагналаа гардлаа. Зураг: МҮОНРТ

БОАЖЯ-аас “Байгальд ээлтэй ус ашиглалт” уриан дор “Ухаалаг хэрэглэж, усаа хэмнэе” сэдэвт нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлаж, шилдгүүдийг шалгарууллаа. Уралдаанд олон бүтээл ирснээс “Ийгл” телевизийн сэтгүүлч Б.Батцэцэг “УСГҮЙ ИРЭЭДҮЙД ХӨТӨЛЖ БУЙ ЭРСДЭЛ” нэртэй бодит байдал нэвтрүүлгээрээ тэргүүн байрт шалгарч, 1.000.000 төгрөг, өргөмжлөл хүртлээ. Дэд байрт “Өнөөдөр” сонины сэтгүүлч Ж.Сувдмаагийн “Үгээрээ бус үйлдлээрээ хамгаалъя” нийтлэлээрээ шалгарч, өргөмжлөл, 800.000 төгрөгөөр шагнуулсан. Харин 3-р байрт Olloo.mn сайтын сэтгүүлч О.Сайханцэцэгийн “Алт олох гэж ус урсгаж байна, Хожим ус олох гэж, Алт урсгах вий дээ” нийтлэл орж, өргөмжлөл, 500.000 төгрөгийн шагналын эзэн боллоо. Тэдний шагналыг БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат гардуулж, амжилт хүссэн юм.

Хуваалцах