Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Ухаалаг төрийг салбартаа бий болгохоор хэлэлцлээ

Ухаалаг төрийн талаарх ойлголтоо нэгтгэж, салбартаа энэ төрийг хэрхэн бий болгох, шийдэх ямар асуудал байгаа зэргийг нээлттэй хэлэлцэж, мөн мэргэжилтэн, газар, хэлтэс бүр ухаалаг төрийг бий болгоход өөрсдийн санал, бодлоо тус салбар зөвлөлд бичгээр ирүүлэхээр боллоо.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Ухаалаг төрийг салбартаа бий болгохоор хэлэлцлээ
Ухаалаг төрийг салбартаа бий болгохоор хэлэлцлээ. Зураг: МҮОНРТ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Том төрөөс ухаалаг төр рүү” санаачилгыг дэмжиж, төрийн байгууллагууд уг сэдвээр хэлэлцүүлэг явуулан, авч хэрэгжүүлэх арга хэмжээгээ төлөвлөж байна. Эрүүл мэндийн яамны дэргэдэх ТАЗ-ийн Салбар зөвлөлөөс “ Том төрөөс ухаалаг төр рүү” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт ЭМЯ-ны бүх газар хэлтсээс мэргэжилтнүүд оролцов.

Хуваалцах