Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Ухаантнуудын" нэг нь шоргоолж

Хүн төрөлхтөн олон амьтныг ухаантайд тооцдог. Та тэр ухаантнуудыг нэг нь шоргоолж гэдгийг мэдэх үү. Судлаачид шоргоолжийг нийгэмшсэн шавьж гэх нь бий.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Ухаантнуудын" нэг нь шоргоолж
"Ухаантнуудын" нэг нь шоргоолж. Зураг: МҮОНРТ

Хүн төрөлхтөн олон амьтныг ухаантайд тооцдог. Та тэр ухаантнуудыг нэг нь шоргоолж гэдгийг мэдэх үү. Судлаачид шоргоолжийг нийгэмшсэн шавьж гэх нь бий. Тэд зохион байгуулалт, хатуу дүрэм журамтай амьдардгаараа хүнтэй төстэй.

Ихэнх амьтан аливаа зүйлийг даган дуурайж сурдаг бол харин шоргоолж өөрөө судлан сурдаг байна. Хэсэг шоргоолж газрын гадарга дээр жижигхэн зам шиг мөр гаргахад бусад нь тэр замыг дагаж явдаг аж. Шоргоолжнууд өдөр бүр өөрийн үүрнээсээ 700 тохой хол зайд явж хүнсээ олдог байна. Тэд буцаад үүр рүүгээ төвөггүйхэн ирж чаддаг ажээ. Шоргоолжийг хамгийн ажилсаг амьтан гэдэг.

Хуваалцах