Үхэр, ямааны тоо толгой буурчээ
Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсийн байдлаар 66.5 сая мал байна. Тодруулбал, 4 сая адуу, 4.4 сая үхэр, 460 мянган тэмээ, 31 сая хонь, 27 сая ямаа тоологджээ.
Мэдээллийн алба

Үхэр, ямааны тоо буурчээ. Улсын хэмжээнд өнгөрсөн оны эцсийн байдлаар 66.5 сая мал байна. Тодруулбал, 4 сая адуу, 4.4 сая үхэр, 460 мянган тэмээ, 31 сая хонь, 27 сая ямаа тоологджээ.
Малын нийт тоо өмнөх оноос 240 мянгаар өссөн байна. Үүнээс адуу 229 толгой, тэмээ 26 мянга, хонь 444 мянгаар тус тус өсчээ. Харин үхрийн тоо толгой 8 мянга, ямаа 222 мянга орчмоор буурсан байна.
Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн газрын статистикч н.Баасан ингэж ярилаа.
Малтай өрхийн 33 хувь нь 100 хүртэл, 20 хувь нь 101-200 хүртэл малтай байгаа бол таван хувь нь 1000-аас дээш малтай байна.


















