Ухнаагийн Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо
Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд хуралдаанд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар нэр дэвшигч Ухнаа овогтой Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.
Мэдээллийн алба

Монгол Улсын Их Хурлын 2017 оны намрын чуулганаар Монгол Улсын Ерөнхий сайдыг томилох асуудлыг хэлэлцлээ. Ингээд хуралдаанд оролцсон 47 гишүүний 100 хувийн саналаар нэр дэвшигч Ухнаа овогтой Хүрэлсүхийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томиллоо.
Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсонтой нь холбогдуулан түүнийг Монгол Улсын Шадар сайдын үүрэг гүйцэтгэгчийн үүрэгт ажлаас чөлөөллөө.
Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх
УхнаагийнХүрэлсүх нь 1968 оны 6 дугаар сарын 14-нд Улаанбаатарт төрсөн. 1985 онд нийслэлийн 10 жилийн хоёрдугаар дунд сургуулийг, 1989 онд Батлан Хамгаалахын Их Сургуулийг улс төр судлаач мэргэжлээр, 1994 онд Төрийн Захиргаа, Удирдлагын Хөгжлийн Институтийг төрийн удирдлагын арга зүйч мэргэжлээр, 2000 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль Зүйн Дээд Сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн. Улс төрийн шинжлэх ухааны магистр, Бэлтгэл хурандаа цолтой. Ам бүл 4, эхнэр 2 охины хамт амьдардаг. 2016 оны 7 дугаар сард 2 дахь удаагаа Шадар сайдаар томилогдон ажиллаж байв.
Түүний хөдөлмөр зүтгэлийг төрөөс үнэлж 2002 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 2007 онд Алтан гадас одон, 2009 онд Хөдөлмөрийн Гавьяаны Улаан Тугийн одонгоор шагнасан. Мөн НҮБ-ын "Манлайлагч Төрийн түшээ"-гээр өргөмжлөгдсөн. Тэрээр Cпортын мастер, Бэлтгэл хурандаа цолтой.
Ажилласан байдал:
1989-1990 онд Монголын Ардын Армийн 152 дугаар ангид улс төрийн орлогч
1991-1994 онд МАХН-ын Төв хороонд улс төрийн ажилтан
1994-1996 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд зөвлөх
1996-1997 онд МАХН-ын Залуучууд Хөгжил төвийн Ерөнхий захирал
1997-1999 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
1999-2000 онд Улсын Их Хурал дахь МАХН-ын Бүлгийн Ажлын албанд Нийгмийн бодлогын зөвлөх
2000-2005 онд Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбооны Ерөнхийлөгч
2000-2007 онд МАХН-ын Удирдах Зөвлөлийн гишүүн
2000-2004 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2008 онд Улсын Их Хурлын гишүүн
2004-2006 онд Засгийн Газрын гишүүн, Онцгой Байдлын асуудал эрхэлсэн сайд.
2006-2008 онд Засгийн Газрын гишүүн, Мэргэжлийн Хяналтын асуудал эрхэлсэн сайд
2007 оноос Зүүний хүчний холбооны ерөнхийлөгч
2008 – 2012 МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга
2012 онд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
2014-2015 Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
2016 оноос Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайдаар ажиллаж байв.


















