Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ

Завхан аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 33 зорилтыг дэвшүүлжээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ
Үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ. Зураг: МҮОНРТ

Завхан аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 33 зорилтыг дэвшүүлжээ. Тухайлбал, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэн тэргүүнд сүргийн эргэлтээр малын тоог бэлчээрийн даацад тохируулна.

Ялган тэмдэглэсэн бүх малыг бүртгэл мэдээллийн санд оруулж мэдээллийн сан үүсгэнэ. Махны чиглэлийн 50-иас доошгүй үхэртэй эрчимжсэн аж ахуйг шинээр байгуулна. Малын гоц халдварт өвчний тархалтыг бүрэн хяналтад авч, малын өвчлөлгүй бүс болох төлөвлөгөөг хэрэгжүүлэхээ Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээлэв.

Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд 3755,2 мянган толгой мал тоологдож, 9,1 мянган мал хорогдож 1337,0 мянган төл хүлээн авч нийт 5082,9 мянган толгой мал бэлчээрлэж байна.

Зах зээл болон хүнсний хэрэглээнд 967,2 мянган малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 2022-2023 оны өвөл 24 сумын 116 багийн 10,0 мянган өрхөд 4,0 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 6,8 сая мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Хуваалцах