Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үхрийн мах нэг килограмм нь 6700 төгрөгийн үнэтэй байна

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6700 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 80 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр буурсан байлаа.

НС
Нийслэлийн статистикийн газар

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үхрийн мах нэг килограмм нь 6700 төгрөгийн үнэтэй байна
Үхрийн мах нэг килограмм нь 6700 төгрөгийн үнэтэй байна. Зураг: МҮОНРТ

Хонины ястай мах нэг килограмм нь дунджаар 5390 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 6700 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.2 хувиар буюу 80 төгрөгөөр, үхрийн цул махны үнэ 0.9 хувиар буюу 70 төгрөгөөр буурсан байлаа.

Ажиглалтаар үхрийн мах “Хүчит Шонхор” хүнсний захад хамгийн хямд буюу 5200 төгрөг, Харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 6800 төгрөг байна. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.0 хувиар буюу 55 төгрөгөөр буурч, харин хонины цул махны үнэ тогтвортой байв. Ажиглалтаар хонины мах “Хүчит Шонхор”, “Хархорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 4000 төгрөгөөр, харин “Меркури” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 5500 төгрөгөөр худалдаалж байна.

Хуваалцах