Үхрийн цул мах нэг килограмм нь 9430 төгрөгний үнэтэй байна
Хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.7, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, ямааны ястай махны үнэ 8.5 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ 0.5 хувь, адууны ястай махны үнэ 3.8 хувиар буурсан байна.
Мэдээллийн алба

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.7, үхрийн ястай махны үнэ 3.3 хувь, ямааны ястай махны үнэ 8.5 хувиар өссөн бол үхрийн цул махны үнэ 0.5 хувь, адууны ястай махны үнэ 3.8 хувиар буурсан байна.
Ажиглалтаар өмнөх 7 хоногтой харьцуулахад хонины ястай махны үнэ 3.0 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.1 хувь, ямааны ястай махны үнэ 2.0 хувиар өссөн бол адууны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна.
Харин 10-р сарын 31-ний байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6780 төгрөг, үхрийн /ястай/ мах 8035 төгрөг, үхрийн цул мах 9430 төгрөг, адууны /ястай/ мах 5850 төгрөг, ямааны /ястай/ мах 5100 төгрөгийн үнэтэй байв.


















