Үхрийн цул махны үнэ 1.7 хувиар буурчээ
Хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.1, үхрийн ястай махны үнэ 2.2 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувиар өссөн бол, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, адууны ястай махны үнэ 0.8 хувиар
Мэдээллийн алба

Хонины ястай махны үнэ өмнөх сараас 5.1, үхрийн ястай махны үнэ 2.2 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувиар өссөн бол, үхрийн цул махны үнэ 0.1 хувь, адууны ястай махны үнэ 0.8 хувиар буурсан байна. Ажиглалтаар хонины ястай махны үнэ 1.3 хувь, үхрийн ястай махны үнэ 0.7 хувь, үхрийн цул махны үнэ 1.7 хувь, ямааны ястай махны үнэ 5.8 хувь, адууны ястай махны үнэ 0.9 хувиар буурсан байна.
2018 оны 11-р сарын байдлаар 1 кг хонины /ястай/ мах дунджаар 6765 төгрөг, үхрийн /ястай/ мах 8020 төгрөг, үхрийн цул мах 9350 төгрөг, адууны /ястай/ мах 5800 төгрөг, ямааны /ястай/ мах 4900 төгрөгийн үнэтэй байв


















