Үхсэн малын мах тээвэрлэж яваад саатуулагджээ
Малын гоц халдварт Шүлхий өвчин Орхон аймгийн зэргэлдээх аймаг сумдад гарсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, 2 хянан шалгах, халдваргүйжүүлэх постыг тус ажиллуулж байна
Мэдээллийн алба

Малын гоц халдварт Шүлхий өвчин Орхон аймгийн зэргэлдээх аймаг сумдад гарсантай холбоотойгоор урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч, 2 хянан шалгах, халдваргүйжүүлэх постыг тус ажиллуулж байна. Пост ажиллах хугацаанд үхсэн малын мах тээвэрлэн орон нутагт нэвтрэх гэж байсан тохиолдол 2 ч удаа гарлаа.
Тиймээс энэ тухай судлан шалгаж, нэгийг нь халдваргүйжүүлэн устгалд оруулж, нэг иргэний тээвэрлэсэн махыг цагдаагийн газар шалгаж байгаа аж. Тиймээс МХГ, БӨС, хяналт шалгалтын постын зүгээс энэ төрлийн эрсдэл баяр ёслолыг далимдуулан гарч болзошгүй байгаа тул иргэд зориулалтын талбай стандарт бүхий "Таван эрдэнэ" худалдааны төвөөр үйлчлүүлэх, гадуур болон бусад газраар үйлчлүүлэхдээ аль болох гараар татсан мах зэргийг авахгүй байхыг анхааруулж байна.
Орхон аймагт малын мах худалдаалах "Таван эрдэнэ" зах дээр махны худалдааг төвлөрүүлэх болсонтой холбоотойгоор аймгийн авто тээврийн байгууллагатай нийтийн тээврийг зорчуулах тал дээр холбогдох албад хэлэлцээр хийж байгаа юм гэж Орхон аймаг дахь манай сурвалжлагч мэдээллээ.


















