Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд!

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санхүүгийн бус бизнес,

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд!
Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагуудын анхааралд!. Зураг: МҮОНРТ

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль болон Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд санхүүгийн бус бизнес, мэргэжлийн үйлчилгээ үзүүлэгчдийг хянаж зохицуулахаар Хорооны 2020 оны 120 дугаар тогтоолоор “Үл хөдлөх эд хөрөнгө зуучлалын байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл, зөвшөөрөл, эрх олголт, бүртгэлийн журам”-ыг баталсан.

Журамд Санхүүгийн зохицуулах хорооны бусад зохицуулалтын салбаруудтай нэг адил тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээд нь үйл ажиллагааны төрөл, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах, салбар, төлөөлөгчийн газар байгуулах, гүйцэтгэх захирлын болон хаяг, байршлын өөрчлөлт зэрэг өөрийн үйл ажиллагаатай холбоотой өөрчлөлтийг тухай бүр СЗХ-нд мэдэгдэж, зөвшөөрөл авахаар зохицуулсан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.4-т “Эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл авч бүртгүүлдэг өөрчлөлтийн хувьд тухайн байгууллагын зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш энэ хуулийн 10.3-т заасан хугацаанд улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлнэ” гэж заасны дагуу холбогдох бүртгэлийн өөрчлөлтийг СЗХ-нд бүртгүүлсний дараа Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх үүрэгтэйг анхаарна уу.

САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРОО

Хуваалцах