Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үл мэдэгдэх шингэн уусны улмаас Өмнөговь аймагт 3 хүн нас барлаа

Өмнөговь аймагт тээврийн жолооч зургаан хүн үл мэдэгдэх шингэн уусны улмаас гурав нь нас барж, гурав нь тус аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үл мэдэгдэх шингэн уусны улмаас Өмнөговь аймагт 3 хүн нас барлаа
Үл мэдэгдэх шингэн уусны улмаас Өмнөговь аймагт 3 хүн нас барлаа. Зураг: МҮОНРТ

Өмнөговь аймагт тээврийн жолооч зургаан хүн үл мэдэгдэх шингэн уусны улмаас гурав нь нас барж, гурав нь тус аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн Эрчимт эмчилгээ, яаралтай тусламжийн тасагт эмчлүүлж байна. Мэдээллийг авсан даруй ЭМЯ, Хор судлалын салбар зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн мэргэжилтнүүд Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Бүсийн оношлогоо, эмчилгээний төвийн эмч нартай цахим хурал хийж, өвчтөнүүдийн эмчилгээ, оношлогоо, хариу арга хэмжээний талаар зөвлөмж өгч, мэргэжил аргазүйн удирдлага, эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг шуурхай ханган ажиллаж байна.

Мөн голомтын цар хүрээг тогтоох, тархвар судалгаа хийх, хүн амд зориулсан мэдээлэл сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар хоёр баг ажиллаж байна. Одоогоор өвчтөнүүдийн биеийн байдал сайжрах хандлагатай байна. Нийслэл хот, Дорнод, Өмнөговь аймагт үл мэдэгдэх шингэнийг архи гэж уусны улмаас хүний эрүүл мэнд хохирч, амь нас эрсдэх явдал удаа дараалан гарч байгаа учраас та бүхэнд сэрэмжлүүлэг хүргэж байна гэж Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.

Хуваалцах