Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Үл мэдэгдэх шингэн зүйлийг архитай андуурч ууснаас болж Дорнод аймагт дөрвөн хүн нас барлаа

Дорнод аймгийн Халхгол сумын "Зөв боломж" ХХК-ийн 13 ажилтан үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, дөрвөн хүн нас баржээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Үл мэдэгдэх шингэн зүйлийг архитай андуурч ууснаас болж Дорнод аймагт дөрвөн хүн нас барлаа
Үл мэдэгдэх шингэн зүйлийг архитай андуурч ууснаас болж Дорнод аймагт дөрвөн хүн нас барлаа. Зураг: МҮОНРТ

Дорнод аймгийн Халхгол сумын "Зөв боломж" ХХК-ийн 13 ажилтан үл мэдэгдэх шингэн зүйлийг согтууруулах ундаа гэж уусны улмаас хордож, дөрвөн хүн нас баржээ.

Хүн нас барсан мэдээллийн дагуу Эрүүл мэндийн яамны удирдлагууд өнөөдөр Дорнод аймгийн Халхгол сумтай холбогдож, онлайн хурал хийлээ. Цахим хуралд ЭМЯ-ны удирдлагууд болон сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээ, хордлого, эмгэг судлалын мэргэшлийн зөвлөх эмч, тандалт судалгааны багийнхан оролцов. Хурлын шийдвэрийн дагуу нарийн мэргэжлийн эмч нарын багийг Дорнод аймагт яаралтай ажиллуулахаар томилон явуулаад байна.

Хордсон хүний тоо 21-д хүрсэн талаар Эрүүл мэндийн яамнаас дөнгөж сая бидэнд мэдээллээ. Мөн таван хүнийг бөөр цэвэршүүлэх гемодиализын эмчилгээнд оруулсан байна. Одоогоор зарим өвчтөний биеийн байдал тогтворжих хандлагатай байгаа аж.

Д.Нарантуяа

Хуваалцах