Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Улаан бурханаар өвчилсөн хүүхдийн тоо багасч байна

Дээрх эмнэлэгт сарын өмнө тус өвчний шинж тэмдэгтэй 20-30 хүүхэд хандаж байсан бол сүүлийн өдрүүдэд 2-3 болж буурчээ.

MМ
Moнголын мэдээ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан бурханаар өвчилсөн хүүхдийн тоо багасч байна
Улаан бурханаар өвчилсөн хүүхдийн тоо багасч байна. Зураг: МҮОНРТ

Өнгөрсөн гуравдугаар сарын байдлаар улсын хэмжээнд 16270 хүн Улаан бурхан өвчний сэжигтэй тохиодолоор бүртгэгдэж, 3347 нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан. Эдгээрийн дийлэнх нь буюу 62 хувь нь 0-8 сартай болон 15-29 насныхан байв. Түүнчлэн ЭХЭМҮТ-д өдөрт 100-180 хүүхэд хандаж байгаагийн 20 орчим нь дээрх өвчний шинж тэмдэгтэй иржээ.

Тиймээс өнөөдрийн байдлаар БГД-ийн Эрүүл мэндийн төв хэр их ачаалалтай байгааг жишээ болгон тодруулахад хүүхдийн эмнэлэг нь он гарснаас хойш 512 өвчтөн хүлээж авснаас 180-ийг нь хэвтүүлэн эмчилсэн байна. Түүнчлэн ямар нэгэн эндэгдэлгүйгээр, хүч нэмэгдүүлэн ажилласан гэнэ. Дээрх эмнэлэгт сарын өмнө тус өвчний шинж тэмдэгтэй 20-30 хүүхэд хандаж байсан бол сүүлийн өдрүүдэд 2-3 болж буурчээ.

Хуваалцах