Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаан бурханы эсрэг вакцинд залуусын 80 хувь нь хамрагджээ

Орон нутгийн тухайд Орхон аймагт нэмэлт дархлаажуулалт бүрэн хийгдэж дууссан бөгөөд Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан бурханы эсрэг вакцинд залуусын 80 хувь нь хамрагджээ
Улаан бурханы эсрэг вакцинд залуусын 80 хувь нь хамрагджээ. Зураг: МҮОНРТ

Энэ онд улаан бурханы өвчлөл залуусын дунд нэмэгдсэнтэй холбоотойгоор Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргаж 18-30 насны залууст нэмэлт вакцин хийж эхэлсэн. Нэмэлт дархлаажуулалт энэ сарын 12-ны өдрөөс эхлэн 25-нд дуусах байсан боловч хугацааг нь энэ сарын 31 болгож сунгасан.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд улаан бурханы эсрэг нэмэлт дархлаажуулалтад хамрагдах ёстой нийт залуусын 87 хувь нь буюу 540 мянган иргэн хамрагджээ.

Орон нутгийн тухайд Орхон аймагт нэмэлт дархлаажуулалт бүрэн хийгдэж дууссан бөгөөд Хэнтий, Сүхбаатар аймгийн иргэдийн идэвх муу байна.

Хуваалцах