Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаан-Үдэд “Улаанбаатартын өдрүүд-2015" үзэсгэлэн худалдаа болно

Үзэсгэлэн худалдаа нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын “Улан Үдэнскаяа яармакад”үзэсгэлэнгийн танхимд дөрөвдүгээр сарын 23-25-ны хооронд болно.

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаан-Үдэд “Улаанбаатартын өдрүүд-2015" үзэсгэлэн худалдаа болно
Улаан-Үдэд “Улаанбаатартын өдрүүд-2015" үзэсгэлэн худалдаа болно. Зураг: МҮОНРТ

Монголын үндэсний үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг сурталчилах, ОХУ-ын зах зээлд нэвтрүүлэх, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх, аж ахуйн нэгж, хувь хүмүүсийн хооронд харилцан бизнес түншлэлийн холбоо тогтоох зорилгоор Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв, Мишээл групптэй хамтран “Улаанбаатартын өдрүүд-2015" үзэсгэлэн худалдааг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотод зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэн худалдаа нь ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хотын “Улан Үдэнскаяа яармакад” үзэсгэлэнгийн танхимд дөрөвдүгээр сарын 23-25-ны хооронд болно. Тус үзэсгэлэн худалдаанд Ноос ноолууран бүтээгдэхүүн, Зөөлөн болон хатуу оёдолын үйлдвэрлэл эрхлэгч, Арьс ширэн бүтээгдэхүүн, Гар урлал болон бэлэг дурсгалын үйлдвэрлэл эрхлэгч, Алт, мөнгө эдлэл үйлдвэрлэгч нар оролцох боломжтой бөгөөд оролцох сонирхолтой бизнес эрхлэгчдийг бүртгэж байна. Үзэсгэлэнгийн талаарх мэдээллийг 318547, 95824323, 96044323, 89634323. 88099941 дугаарын утсаар авах боломжтой. Дараах материалыг бүрдүүлнэ.


1. Иргэн, ААН-ын бүртгэл
2. Бараа бүтээгдэхүүний бүртгэл /1, 2-ыг НЖДҮДТ-с өгсөн маягтын дагуу бөглөнө/
3. Гадаад паспортын хуулбар
4. Барааны гарал үүслийн гэрчилгээ
5. Төлбөр
6. Цээж зураг 1%
7. Компани бичиг баримтын хуулбар
8. Компани танилцуулга
9. Боршурт тавигдах бүтээгдэхүүн болон компани танилцуулга файлаар /Орос хэл дээр бэлтгэсэн байх/ авч ирэх

Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв

Хуваалцах