Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Улс төр

“Улаанбаатар-2022” Их дуулгын -57 кг-ын жинд Л.Энхрийлэн аваргалж, М.Ичинхорлоо хүрэл медаль хүртлээ

Монгол Улс “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнийг эхний өдрийн дүнгээр 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлж байна.

Т.
Т.Болор-Эрдэнэ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар-2022” Их дуулгын -57 кг-ын жинд Л.Энхрийлэн аваргалж, М.Ичинхорлоо хүрэл медаль хүртлээ
“Улаанбаатар-2022” Их дуулгын -57 кг-ын жинд Л.Энхрийлэн аваргалж, М.Ичинхорлоо хүрэл медаль хүртлээ. Зураг: МҮОНРТ

Жүдогийн “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээн энэ сарын 24-26-нд Степпе арена буюу Мөсөн өргөөнд зохион байгуулагдаж байна. Тус тэмцээний эхний өдөр буюу өчигдөр -57 кг-ын жинд ОУХМ Лхагватогоогийн Энхрийлэн аваргын алтан медаль хүртлээ. Тэрбээр аваргын төлөөх барилдаанд ОХУ-ын Дария Курбонмамадоваг нэмэлт цагт вазари үнэлгээгээр ялснаар Гранд слам ангиллаас анхны алтан медалиа авсан юм. Л.Энхрийлэн өмнө нь Их дуулгаас нийт 3 хүрэл медаль авсан.

Мөн энэ жинд Женко клубийн тамирчин ОУХМ Мөнхцэдэвийн Ичинхорлоо, Тимна Нельсон Левай /Израил/ хүрэл медаль хүртлээ.

Ташрамд дуулгахад, Монгол Улс “Улаанбаатар-2022” Их дуулга тэмцээнийг эхний өдрийн дүнгээр 2 алт, 2 мөнгө, 4 хүрэл медальтайгаар тэргүүлж байна.

Хуваалцах