Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд өдөрт гурван удаа автобус явж байна

Чойбалсан-Улаанбаатар, Улаанбаатар -Чойбалсангийн чиглэлд өдөрт гурван удаа буюу өглөө 8:00, өдөр 13:00, орой 18:00 цагаас хот хоорондын автобусаар үйлчлэхээр болжээ.

Ж.
Ж.Тагтаа

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд өдөрт гурван удаа автобус явж байна
Улаанбаатар-Чойбалсангийн чиглэлд өдөрт гурван удаа автобус явж байна. Зураг: МҮОНРТ

Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа автобус Улаанбаатар хот болон Чойбалсан хотод ихэвчлэн шөнийн цагаар очдог нь зорчигчдод хүндрэлтэй байдаг байна. Энэ талаар иргэдээс аймгийн Засаг даргадаа удаа дараа уламжилсны дагуу аймгийн Автотээврийн газраас Авто тээврийн Үндэсний төвтэйгээ зөвшилцөн дараах шийдвэрийг гаргасан байна. Тодруулбал, Чойбалсан-Улаанбаатар, Улаанбаатар -Чойбалсангийн чиглэлд өдөрт гурван удаа буюу өглөө 8:00, өдөр 13:00, орой 18:00 цагаас хот хоорондын автобусаар үйлчлэхээр болжээ. Энэ цагийн хуваарь долоо хоногийн мягмар гарагаас бусад өдөр хэрэгжих юм байна. Харин мягмар гарагт өглөө 8:00, орой 18:00 цагаас хоёр удаа үйлчлэх болжээ. Энэ хуваарь 2016 оны хоёрдугаар сарын 1 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Хуваалцах