Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа

Хоёрдугаар сарын 8-9 нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа
Улаанбаатар-Дархан-Сэлэнгэ чиглэлийн авто замын хөдөлгөөнийг хаалаа. Зураг: МҮОНРТ

Хоёрдугаар сарын 8-9 нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй цасан шуурга шуурч, хүйтний эрч чангарахыг Цаг, уур орчны шинжилгээний газраас анхааруулсан байна.

Одоогийн байдлаар Улаанбаатараас Дархан, Сэлэнгэ чиглэлийн авто замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаагаад байна. Өвөрхангай, Дундговь чиглэлийн авто замуудад цас ихээр шуурч үзэгдэх, харагдах байдал хязгаарлагдсан, халтиргаа, гулгаа ихээр үүссэн байна.

Иймд онцын шаардлагагүй тохиолдолд орон нутгийн замд хөдөлгөөнд оролцохгүй байх, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, өвлийн дугуй, шатах, тослох материалыг бэлтгэж хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

Хуваалцах