Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна

Сүүлийн үед Авилгалтай тэмцэх газраас үйл ажиллагаагаа эрчимжүүлж, авилгийн хэд хэдэн үйлдлийг газар дээр илрүүлээд байгаа. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг мөн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулаад байгаа юм.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна
"Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК-ийн захирлыг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байна. Зураг: МҮОНРТ

Сүүлийн үед Авилгалтай тэмцэх газраас үйл ажиллагаагаа эрчимжүүлж, авилгийн хэд хэдэн үйлдлийг газар дээр илрүүлээд байгаа. Тодруулбал, Нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ, "Шинэ эхлэл" сургуулийн захирал Л.Эрдэнэ нарыг мөн хахууль авч байхад нь үйлдэл дээр нь саатуулсан.

Тэгвэл өчигдөр орой Эрчим хүчний яамны харьяа Улаанбаатар дулааны сүлжээ төрийн өмчит хувьцаат компанийн захирал Б-г хахууль авч байхад нь үйлдэл дээр нь илрүүлж, түүнийг хахууль өгсөн хүнийх нь хамт саатуулжээ. Тэрээр тухайн үед хагас тэрбум төгрөгийн хахууль авч байсан хэмээн эх сурвалжууд мэдээлж байна.

Тэднийг одоогоор ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байгаа аж.

Хуваалцах