Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

“Улаанбаатар гурил” ХК дотоодын хэрэгцээг хангаж, экспортод ч гаргана

“Улаанбаатар гурил” ХК 2001 оноос хойш 1000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудай тээрэмдсэн байна.

МУ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн алба

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар гурил” ХК дотоодын хэрэгцээг хангаж, экспортод ч гаргана
“Улаанбаатар гурил” ХК дотоодын хэрэгцээг хангаж, экспортод ч гаргана. Зураг: МҮОНРТ

“Улаанбаатар гурил” ХК 2001 оноос хойш 1000 гаруй тариаланчаас 812 тэрбум төгрөгийн улаанбуудай худалдан авч, 1.4 сая тонн улаанбуудай тээрэмдсэн байна.

2012 онд Дархан-Уул аймагт салбар үйлдвэрээ ашиглалтад оруулж, 155 хүнийг тогтмол ажлын байраар хангажээ.

“Орон сууц-I” хөтөлбөр хэрэгжүүлж 35 ажилтныг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцтай болгож, 22 хүнийг орон сууцаар хангахаар хамтрагч аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулжээ.

Зах зээлийн 34 хувийг дангаар хангадаг тус компани цаашид дотоодын хэрэгцээг бүрэн хангах зорилт тавьсны зэрэгцээ БНХАУ-д бүтээгдэхүүнээ нийлүүлэх зөвшөөрлийг тус улсын холбогдох байгууллагаас аваад байна.

Хуваалцах