"Улаанбаатар хот- Алтай хот" чиглэлд тогтмол нислэг үйлдэж байна
"Алтай" нисэх буудлаар иргэд, хөдөлмөрчин олон, жуулчид болон яаралтай тусламж авах өвчтөн зорчиж, шуудан үйлчилгээ, тоног төхөөрөмж тээвэрлэх зэрэг агаарын тээврийн үйлчилгээг тогтмол ашигладаг.
Мэдээллийн алба

"Алтай" нисэх буудлаар иргэд, хөдөлмөрчин олон, жуулчид болон яаралтай тусламж авах өвчтөн зорчиж, шуудан үйлчилгээ, тоног төхөөрөмж тээвэрлэх зэрэг агаарын тээврийн үйлчилгээг тогтмол ашигладаг.
Нисэх буудлын газар зүйн онцлог болон дотоодын агаарын тээвэрлэгчийн тодорхой шалтгаануудын улмаас 2017 оны гуравдугаар сараас нислэг зогссон байсан юм.
Тэгвэл 2017-2018 оны өвлийн улиралд буюу 11 дүгээр сараас гуравдугаар сар хүртэлх хугацаанд Говь-Алтай аймгийн чиглэлд дотоодын агаарын тээвэрлэгч нь Иргэний нисэхийн ерөнхий газрын зүгээс нислэгийг татаас олгох зарчмаар нөхөн олговортойгоор тогтмол нислэг гүйцэтгэх болжээ.



















