Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хот бизнес эрхлэхэд хамгийн муу орчинтой

Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа орчноо таван онооноос 2.47 буюу хангалтгүй гэж үнэлж байна.

М"
МҮОНР-ийн "Хурд" агентлаг

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хот бизнес эрхлэхэд хамгийн муу орчинтой
Улаанбаатар хот бизнес эрхлэхэд хамгийн муу орчинтой. Зураг: МҮОНРТ

Бизнес эрхлэгчид үйл ажиллагаа явуулж байгаа орчноо таван онооноос 2.47 буюу хангалтгүй гэж үнэлж байна. МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш нар Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамтран манай улсын бизнесийн орчныг үнэлэх судалгаа хийжээ.

Тэд өнгөрсөн нэг жилийн хугацаанд идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа 2000 орчим компаниас асуулт, хариулт авсан байна. Ингэхэд Улаанбаатар хотод бизнес эрхлэхэд хамгийн муу орчинтой гэсэн дүн гарсан гэж МУИС-ийн Бизнесийн сургуулийн сургалтын албаны эрхлэгч, профессор Даваасүрэн ярилаа.

Ийнхүү бизнес эрхлэхэд хүнд байна гэж худалдаа, үйлчилгээ эрхлэгчид үзэж байна. Худалдаа аж үйлдвэрийн танхим бизнесийн орчныг сайжруулахын тулд юу хийх вэ гэсэн асуултад танхимын орлогч дарга н.Сарандаваа ингэж хариуллаа.

Манай улсын бизнесийн орчныг үнэлсэн тус судалгаанд мөн бүс нутаг бүрт бизнес эрхлэхэд ямар байгааг тогтоосон байна. Ингэхэд зүүн аймгууд дунд зэрэг гэж үзэж байсан бол баруун аймгийнхан маш муу гэсэн үнэлгээг өгч байжээ. Үүнд зам харилцаа, дэд бүтцийн асуудал нөлөөлсөн гэж судалгааны багийнхан үзэж байна.

Хуваалцах