Улаанбаатар хот орчимд газар хөдлөх тохиолдол тогтмол өсч байна
Өнгөрсөн онд гэхэд нийт 873 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн тоо өсч байгаагаас гадна хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл нэмэгдэж байна.
Мэдээллийн алба

Улаанбаатар хот орчимд газар хөдлөх тохиолдол тогтмол өсч байна. Өнгөрсөн онд гэхэд нийт 873 удаагийн газар хөдлөлт бүртгэгджээ. Газар хөдлөлтийн тоо өсч байгаагаас гадна хүчтэй газар хөдлөлт болох эрсдэл нэмэгдэж байна. Тухайлбал, 2005 оноос хойш магнитуд нь 3.5 болон түүнээс дээш хүнд мэдрэгдэм газар хөдлөлт зургаан удаа болсон гэж Одон орон геофизикийн судалгааны хүрээлэнгийн захирал н.Дэмбэрэл ярилаа.
Хотын төвийг дайрч өнгөрсөн дээрх газар хөдлөлтийн хагарал 20 мянга гаруй жилийн өмнө 7.5 магнитудын хүчтэй газар хөдлөлтийн улмаас үүссэн гэсэн эхний шатны судалгааны дүнг Японы судлаачид гаргаад байгаа юм.


















