Улаанбаатар хотын эдийн засгийн форум зохион байгуулах бэлтгэл ажлыг хангаж байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.
Мэдээллийн алба

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнд Хотын дарга 15 чиглэлээр үүрэг, даалгавар өгснөөс хэрэгжилт 88 хувьтай байжээ.
Тухайлбал, Улаанбаатар хотын эдийн засгийн форум зохион байгуулах хүрээнд бэлтгэл ажлыг хангаж байна.
Урьдчилсан байдлаар тус форумд хотын 34 дарга, Элчин сайдын 24 яам, олон улсын байгууллагуудын суурин 16 төлөөлөгч, зохицуулагч, 25 аж ахуйн нэгж, байгууллага, нийт 100 төлөөлөгч оролцохоо мэдэгджээ.


















