Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын хэмжээнд галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчил илрүүлжээ

Энэ оны11 сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд галт зэвсэг, хийн буу, сумтай холбоотой мэдээ, мэдээлэл 40 бүртгэгджээ.

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
Улаанбаатар хотын хэмжээнд галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчил илрүүлжээ
Улаанбаатар хотын хэмжээнд галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчил илрүүлжээ. Зураг: МҮОНРТ

Энэ оны11 сарын байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд галт зэвсэг, хийн буу, сумтай холбоотой мэдээ, мэдээлэл 40 бүртгэгджээ. Үүнээс гар буу тулгаж дээрэм хийсэн нэг, буу тулгаж барьцаалсан нэг, галт зэвсэг хийн буу гаргаж танхайрсан 12, галт зэвсгээ хулгайд алдсан долоо, нохой буудсан гурав, зөвшөөрөлгүй галт зэвсэг авч явсан, хадгалсан тав, хориотой ан хийсэн хоёр, сум зарсан хоёр, буудсан гэж дуудлага өгсөн хоёр, тэсрэх аюултай их буу, минемотны сум олдсон таван тохиолдол байна.

Галт зэвсэгтэй холбоотой 98 зөрчлийг илрүүлж, 98 хүнийг 1.055.000 төгрөгөөр торгож, холбогдох хууль тогтоомж зөрчсөн иргэн, хуулийн этгээдээс 102 ширхэг галт зэвсэг хураан авчээ.

Хуваалцах