Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙГэр хорооллын айл өрхүүдийг цахилгаан эрчим хүчний шөнийн тарифын хөнгөлөлтөд хамруулж эхэллээ
1/3
Нийгэм

“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК – ийн дүрмийн төслийг боловсруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/209 дүгээр захирамж гаргаж, шинээр байгуулагдахаар төлөвлөж буй

НХ
НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Мэдээллийн алба

Уншихад 1 минут
“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК – ийн дүрмийн төслийг боловсруулна
“Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК – ийн дүрмийн төслийг боловсруулна. Зураг: МҮОНРТ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ажлын хэсэг байгуулах тухай” А/209 дүгээр захирамж гаргаж, шинээр байгуулагдахаар төлөвлөж буй “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг баталлаа.

Ажлын хэсгийн ахлагчаар нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа ажиллана. “Улаанбаатар хотын Хөгжлийн корпораци” ХК-ийн дүрмийн төслийг 2015 оны дөрөвдүгээр сард багтаан эцэслэн боловсруулж НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралд танилцуулахыг Ажлын хэсэгт даалгалаа.

Хуваалцах