Үндсэн агуулга руу шилжих
МҮОНРТ
ШУУРХАЙУНШИГЧДЫН АНХААРАЛД! Тус сайтад технологийн шинэчлэлт хийгдэж байна!
1/4
Нийгэм, эдийн засаг

Улаанбаатар хотын сурагчид 12 сарын 21-нээс эхлэн амарна

БШУЯ-наас байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагад нийцлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчиллөө

МҮ
МҮОНРТ

Мэдээллийн алба

Уншихад 2 минут
Улаанбаатар хотын сурагчид 12 сарын 21-нээс эхлэн амарна
Улаанбаатар хотын сурагчид 12 сарын 21-нээс эхлэн амарна. Зураг: МҮОНРТ

БШУЯ-наас байгаль, цаг уурын онцлог, хот, хөдөөгийн амьдрал, аж ахуйн ялгаатай байдал, хүүхдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх шаардлагад нийцлүүлэн ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын амралтын эхлэх, үргэлжлэх, дуусах хугацааг өөрчиллөө. Тодруулбал, Улаанбаатар хотын сурагчид хичээлийн жилийн 2 дугаар улирлын амралт I–V ангийн сурагчид 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2014 оны 1 дүгээр сарын 26-ныг дуустал 5 долоо хоног, VI-IX ангийн сурагчид 1 дүгээр сарын 04-26-ныг дуустал 3 долоо хоног, X-XII ангийн сурагчид 1 сарын 11-26-ныг дуустал 2 долоо хоног тус тус амарна. Харин хөдөөгийн сурагчдын 2 дугаар улирлын амралт I–V ангийн сурагчид 1 сарын 11-ний өдрөөс 2 дугаар сарын 09-нийг дуустал 4 долоо хоног, VI-IX ангийн сурагчид 1 сарын 25-наас 2 дугаар сарын 09-нийг дуустал 2 долоо хоног, X-XII ангийн сурагчид 2 дугаар сарын 1-нээс 09-нийг дуустал 1 долоо хоног тус тус амарна.

Хичээлийн жилийн 3 дугаар улирлын амралтаар хот хөдөөгийн бүх сурагчид 3 сарын 29-нөөс 4 дүгээр сарын 13-ныг дуустал 2 долоо хоног амрах боллоо.

Сурагчдын амралтыг хугацааг хот, хөдөөгөөр ялгаатай тогтоож өгсөн ч хичээлийн жилд бага, дунд, ахлах ангийн сурагчдын хичээллэх болон амрах нийт хугацаа хот, хөдөөгүй адил байна.

Энэ хичээлийн жил ерөнхий боловсролын сургуулийн бүх ангиудад 6 дугаар сарын эхний долоо хоног буюу 6 дугаар сарын 7-ны өдөр гэхэд дуусна.

Сурагчдын амралтад өөрчлөлт орсноор санхүүгийн нэмэлт зардал шаардагдахгүй. Мөн анги дэвших, сургууль төгсөх, элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалт, багшийн амралтын хугацаа гэх мэт сургууль, сургалтын аливаа үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл байхгүй болно.

Сурагчдын амралтын өөрчлөлтийг цаашид тогтвортой мөрдөнө. Хичээлийн жил бүр хөдөөгийн сурагчдын 2 дугаар улирлын амралтын эхлэх хугацааг зарладаг болно.

Бага ангийн сурагчдын амралтын үеэр, дунд, ахлах ангиуд 1 ээлжид хичээллэх боломж бий болно. Ингэснээр дунд, ахлах ангийн сурагчид давтлага, секц, дугуйланд хичээллэх өрөө, танхим, цагийн нэмэлт боломжууд бий болно.

Сурагчдын амралтын үеэр багш нар өөрийгөө хөгжүүлэх, сургалтад хамрагдах, сургалтын арга зүй, технологио хөгжүүлэх цагийн боломжтой болно. Сурагчдын амралтын үеэр багш нарын нэгдсэн сургалтуудыг зохион байгуулах юм байна.

Хуваалцах